АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид Умард Солонгосыг терроризмыг дэмжигч, ивээн тэтгэгч орны тоонд эргүүлэн оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн барилаа гэж Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлжээ.
Өргөн барьсан баримт бичигт БНАСАУ-ын зүгээс үйлдсэн байж болох, энэ улстай холбоотой 20 террорист халдлагыг жишээ болгон дурдсан гэнэ. Энд 1987 онд Андаманы тэнгис дээр Korean Air компанийн Boeing 707 онгоц дэлбэрсэн, Sony Pictures Entertainment-ийн эсрэг кибер дайралт зэргийг дурджээ.Энэ бүхий л жишээнээс харахад БНАСАУ-г хар жагсаалтад оруулах нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэн байна.
Уг нь 1988 оны нэгдүгээр сарын 20-нд 115 хүний амь сүйдсэн Boeing онгоцны ослын дараанаас Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орны тоонд оруулсан боловч цөмийн хөтөлбөрөө зогсооно гэснийх нь төлөө Жорж Бушийн засаг захиргаа 2008 онд энэ жагсаалтаас хассан юм.БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун бусад улсын зүгээс тусгаар тогтнолд нь дайсагнан халдахгүй бол тус улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй, манайд дайсагнаж байсан орнуудтай хаирлцаагаа хэвийн болгоход бэлэн байна гэж саяхан болсон Солонгосын хөдөлмөрийн намын их хурал дээрээ мэдэгдсэн юм.Гэхдээ бас НҮБ-ын зүгээс хориг тавиад байгаа ч гэсэн өөрийнхөө цөмийн чадамжийг нэмэгдүүлэх болно гэсэн юм.
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
