Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форум өнөөдөр Улаанбаатар хотноо болов. Уг арга хэмжээг Монгол Улсын гадаад харилцааны яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Оросын телевиз радиогийн улсын компани (РГТРК) хамтран зохион байгуулсан бөгөөд ОХУ-аас 17, Монголын талаас 45 сэтгүүлч төлөөлөгчөөр оролцжээ.
1990-ээд оноос хойш Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа аажмаар уналтад орж, өнөөдөр харьцангуй хоцрогдонгуй байгаа гэдэг дээр форумд оролцогчид санал нэгтэй байлаа. ЗХУ задраагүй байхад буюу 1988 онд Монгол-Зөвлөлтийн сэтгүүлчдийн анхдугаар чуулган болж, Хөвсгөл далайн экологийн асуудлаар хуралдаж байснаас хойш 28 жил хоёр орны сэтгүүлчид ийм түвшний арга хэмжээ зохион байгуулаагүй байсан юм. Ийм удаан хугацаанд зогсонги байдалд ороод байсан харилцааг сэргээж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн бүх талын дэмжлэгт талархаж буйгаа форумд оролцогсод илэрхийлж байлаа.
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тус форумд тавьсан “Монгол, Оросын хэвлэл мэдээллийн салбар дахь хамтын ажиллагаа” нэртэй илтгэлдээ “Манай салбарынхан хамтын ажиллагаагаа хөгжүүлэх улстөрийн таатай орчин бий болж байна гэж үзэж байна. Оросын дорнын бодлогын нэгэн чухал салаа нь Монголтой хамтран ажиллах асуудал гэж сүүлийн үед Оросын албаны хүмүүс мэдэгдэж байна. ОХУ дотооддоо Сибирь, Алс Дорнодыг бүс нутгийн хөгжилд анхаарал хандуулж, гадаад бодлогын хувьд Дорно руу тууштай хандаж эхэллээ. Энэ нь хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд хамтын ажиллагааны илүү таатай боломжийг бий болгож байна.
Аливаа улс орон дангаараа хөгжих гэж зүтгэхийн оронд хөрш орнуудтайгаа харилцан ашигтай хамтран ажилласны үндсэн дээр хамтдаа хөгжих нь илүү үр дүнтэй гэж сүүлийн үед хаа хаанаа хүлээн зөвшөөрөх болсон нь манай салбарын хамтын ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачлагаар Монгол, Орос, Хятад гурван орны төрийн тэргүүнүүд жил бүр тогтмол уулздаг боллоо. ОХУ-ын Эдийн засгийн коридор, Монголын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагууд харилцан уялдаатай олон улсын эдийн засгийн том төсөл болох эхлэл тавигдаад байна. Бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний ач холбогдолтой ийм том төслүүдийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, хөрш орнуудын хамтын ажиллагааг улам бүр хурдацтайгаар хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарынхан та бидний хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” гэж онцлон тэмдэглэлээ.
Монгол-Оросын сэтгүүлчдийн форумыг цаашид уламжлалт ажил болгох, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн харилцаа хамтын ажиллагааг бүх талаар дэмжих, томоохон хэмжээний хөтөлбөрүүд санаачилж хамтран хэрэгжүүлэх, хоёр орны ард түмний уламжлалт найрсаг харилцааг улам бүр хөгжүүлэхэд сэтгүүлчид тэргүүлэх үүрэгтэй оролцохын тулд хэрхвэл зохих талаар форумд оролцогсод чөлөөтэй санал солилцлоо.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
