Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хууль хяналтын байгууллагуудад хандана

2016 оны 05-р сарын 17 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
 Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.05.17/ хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Улсын Их Хурлын гишүүнээр болон Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж байгаа хэмээн мэдээллээ. Энэ ажлын хүрээнд тэрээр Орхон аймагт ажилласан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурлын үеэр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл гарч, нэр төрд нь халдаж байгааг тогтоолгох зорилгоор хууль хяналтын байгууллагуудад хандана гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх