Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатарт зохион байгуулагдсан Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумд уригдан оролцсон ОХУ-ын телевиз, радиогийн улсын компанийн орон нутгийн салбарын 17 сэтгүүлчтэй уулзаж, Монгол орон, Монгол, Оросын харилцааны уламжлал, хүндрэл бэрхшээл, нөөц боломж, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөлийн үнэ цэнэ зэрэг сэдвүүдээр ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулав.
Тэрбээр цөөнгүй жил зогсонги байдалд орсон ч Монгол, Оросын олон талт харилцаанд шавхагдашгүй боломж, ирээдүй бийг онцлоод удахгүй Монгол,Орос, Хятадын төрийн тэргүүн нарын 3 дахь удаагийн уулзалтаар харилцан шүтэлцээтэй эдийн засгийн коридор байгуулах талуудын хүчин чармайлтад томоохон ахиц гарна гэж итгэж байгаагаа хэллээ.
УИХ-ын сонгуулийн халуун өрсөлдөөний өдрүүдтэй давхцах хэдий ч Санкт-Петербургт ирэх сард өндөр түвшинд зохион байгуулах Эдийн засгийн форумд 2 дахь удаагаа оролцон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй дахин уулзах төлөвлөгөөтэй байгаагаа Ерөнхий сайд дуулгаад манай умард зүгийн томоохон голууд дээр баригдах усан цахилгаан станцын төслүүд Байгаль далайн эко системд хохирол учруулахгүй, харин ч ундаргыг нь тэтгэнэ гэж ойлгодгоо хөрш орны сэтгүүлчидтэй хуваалцлаа.
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
