АСЕМ-ын уулзалтад үйлчлэх жолоочид тавих шаардлага гарчээ

2016 оны 05-р сарын 17 өдөр, 18 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10–аас дээш жил, Д ангиллаар 5 дээш жил ажилласан тус ангилалаар мэргэшсэн жолооч байх;
  2. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрлийн оноо бүрэн байх;
  3. Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх;
  4. Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх
  5. Байгууллагын тодорхойлолт

Дээрх шаардлагыг хангасан жолооч дараах материалыг бүрдүүлж 2016 оны 05 дугаар сарын 18-ны 12:00 цагт хүлээн авна.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %
  2. Иргэний үнэмлэх хуулбар
  3. Жолоочийн үнэмлэхний хуулбар
  4. Мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар
  5. Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх/Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/

ХАЯГ: Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, 2 давхар 202 тоот

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх