2016 оны 05-р сарын 17-ны 21 цагаас 2016 оны 05-р сарын 18-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 9-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Тэрэлж орчмоор 5-7 градус, Буянт-Ухаа, Багануур орчмоор 9-11 градус, бусад дүүргээр 12-14 градус, өдөртөө нийт дүүргээр 25-27 градус дулаан байна.
