Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.18/ Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга, Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдсонд эрхэмсэг ноён Абдуллад баяр хүргэв. Монгол Улсад Элчин сайдын яам нээх Эмират Улсын Засгийн газрын шийдвэрийг талархан хүлээн авсан болохыг дурдаад, энэхүү шийдвэр нь тус улсаас хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Эрхэмсэг ноён Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижи, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч, эрхэм дээд шейх Халиф ибн Зайд Аль Нахайян болон парламентын дарга доктор Амал Аль Күйбайс нарын халуун дотно мэндчилгээг уламжиллаа. Тэрээр хэлэхдээ, парламент хоорондын харилцаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн, бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа парламентын бүлгүүдийн харилцаа томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хоёр улсын улс төр, эдийн засаг, соёл, худалдааны салбарын харилцааг хөгжүүлэн бэхжүүлэхэд Эмират Улс чухал ач холбогдол өгч байгааг дурдахад таатай байна. Элчин сайдын яамны үйл ажиллагаа ойрын хугацаанд жигдэрч, виз олгох болно. Ингэснээр хоёр орны харилцаа идэвхжинэ хэмээн найдаж байна. Бид хоёр улсын хооронд шууд нислэгтэй болгох талаар судалж байгаа гэв.
Улсын Их Хурлын дарга Монгол Улс Эмират Улстай улс төрийн найрсаг сайн харилцааг хөгжүүлж ирснийг дурдаад, шинээр байгуулагдсан Элчин сайдын яам хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Монгол, Эмиратын харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн салбарт төдийгүй бусад олон салбарт хөгжих боломжтой хэмээн үзэж буйгаа хэллээ.
Талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, санхүүгийн харилцааг хөгжүүлэх талаар харилцан ярилцаж, уулзалтын төгсгөлд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболд Элчин сайд Абдулла Абдулрахман Абдуллабин Рабияа Аль-Тинижид ажлын амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
