Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 27 дугаар хуралдаан болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.
Тус зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АСЕМ зохион байгуулах газруудын бэлтгэл ажилтай өнгөрөгч бямба гаригт танилцсан юм. Энэ үеэр өгсөн үүрэг даалгавруудаа зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Шангри-Ла дахь Хэвлэлийн төвийн тохижилтын ажлыг зургадугаар сарын 10-ны дотор эхлүүлж, интернет сүлжээ, кабелийн холболт хийх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гадна байрлах самбарыг шинэчлэх, “Чингисийн хүрээ” цогцолборын засваруудыг хугацаанд нь дуусгах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаны хүмүүст өглөө.
Мөн долдугаар сарын 14-17-нд хуваарьт нислэгээр явах болон ирэх зорчигчдыг “Буянт ухаа” спорт цогцолбороос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүргэх, нисэх буудлаас тосох автозамын маршрутыг баталж, агаарын хөлгийн нөөц бүрдүүлэх тухай хэлэлцлээ. Түүнчлэн “Чингис хаан” нисэх буудлын хамгаалалтын бүс дэх камержуулалт, гэрэлтүүлэг болон “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км автозамыг шинэлэх болон автомашины зогсоол байгуулах асуудлуудыг шийдвэрлэлээ. АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм. Тэдэнд зориулсан бэсрэг наадмыг тус цогцолборт хийх юм.
Энэ сарын 12-13-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын дүнгийн талаар АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил таницууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
