Нийслэлийн 9 дүүргийн тохижилт үйлчилгээний компаниудын туршлага солилцох арга хэмжээ өнөөдөр буюу 5 дугаар сарын 18-нд анх удаа амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийг төлөөлж Засаг даргын орлогч С.Баасандолгор, Дэд бүтэц,тохижилтын хэлтсийн дарга Б.Даваажав, Эрүүл орчин асуудал хариуцсан мэргэжилтэн М.Очирпүрэв оролцож, туршлага судалсан байна. Дүүргүүдтэй хамтарч ажилладаг Эко Орчин тохижилт үйлчилгээний компанийн хувьд 2010 оноос эхлэн хог хаягдал дахин боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн хог хаягдал тээвэрлэх зориулалтай тээврийн хэрэгсэл, газар шорооны машин механизм, ачаа тээврийн шаланзуудаар мэргэжлийн 57 ажилтан үйлчилдэг бөгөөд тус компани нь дараах үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна. Үүнд: Орчны тохижилт,хог тээвэрлэлт, хүнд машин механизмын түрээсийн захиалга, засвар үйлчилгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хог тээврийн үйлчилгээ багтдаг. Дашрамд дурдахад, энэ онд тус компани нь Олон Улсын Стандартууд нэг болох ISO9001:2008 чанарын удирдлагын тогтолцоо, ISO14001:2004 байгаль орчны удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлжээ.





Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
