Л.Пүрэвсүрэн сайд ОХУ-ын сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа

2016 оны 05-р сарын 19 өдөр, 10 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд манай улсад айлчилж буй ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компанийн /ВГТРК/  Воронеж, Липецк, Чита, Буриад, Улаан Үд, Эрхүү зэрэг 17 салбарын сэтгүүлчдийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзав.
Л.Пүрэвсүрэн сайд гадаад бодлого, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлүүд, хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцуулж, сурвалжлагчдын сонирхсон асуултанд хариуллаа.
Монгол Улсын өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, соёл спортын ажилтыг оросын олон нийтэд хүргэх, хоёр орны ард түмний уламжлалт найрамдалт харилцааг бататган гүнзгийрүүлэхэд оросын сурвалжлагчдын энэ удаагийн айлчлалын ач холбогдол оршиж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх