МУБИС-ийн оюутан бүсгүй дотуур байрандаа амиа алджээ

2016 оны 05-р сарын 19 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт МУБИС-ийн оюутны тавдугаар байранд хүн амины ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, талийгаач Б нас барахаасаа өмнө оюутны байр руу нөхөр Т-ийн хамт жижүүрээс зөвшөөрөл авч өрөөндөө орсон байна. Гэвч таван минут бололгүй гурван давхраас хамаг хувцас нь цус болж, хүзүүндээ хутгалуулсан байдалтай бууж ирсэн ч удалгүй газар дээрээ амьсгал хураажээ. Нөхөр Т нь өрөөнд нь цусандаа будагдан хэвтэж байсан гэнэ. Тиймээс МУБИС-ийн багш, удирдлагууд хэргийн газар ирж, цагдаа, түргэн тусламж дуудан, нөхөр болох Т-г эмнэлэгт хүргэжээ. Одоо түүний биеийн байдал нь тун хүнд байгаа бөгөөд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм байна. Талийгаач Б МУБИС-ийн дизайны ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан байсан бөгөөд хичээлдээ их идэвхтэй, хичээл зүтгэлтэй нэгэн байжээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх