“Шилдэг өнгө” продакшны жүжигчин Х.Баярмааг найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин гэдгийг хүн болгон андахгүй. Багаасаа урлагийн гал тогоонд чанагдсан Х.Баярмаа СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэж, эргэлт буцалтгүй урлагийн замд орсон билээ. Жүжигчин бүсгүй АНУ-ын Миссури мужийн их сургуульд мэргэжлийнхээ дагуу магистрантурт суралцаж байгаа юм. Тэрбээр оюутны амралтаараа эх орондоо ирээд байгаа аж.










