Монголын Залуучуудын Холбооноос Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөнд оролцож явсан, МУСГЗ, зураач Ц.Мөнхжингийн сэтгэгдлээс хуваалцлаа.
Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд оролцож байсан. Тэр үед ямар уур амьсгалтай, ямар үр дүнтэй хурал болж байв?
1989 онд Залуучуудын Соёлын төвийн байранд Залуу Уран Бүтээлчдийн Улсын хоёрдугаар зөвлөгөөн болж байлаа. Тэр үед чөлөөт нийгэм рүү шилжих гээд нийгэм, улс төрийн байдал ороо бусгаа тийм цаг үе байсан. Яг энэ үед Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнийг МХЗЭ зохион байгуулж, шинийг эрэлхийлдэг, дэвшилт үзэлтэй театрынхан, зураач барималч, сэтгүүлч, зохиолч гээд урлагийн уран бүтээлчид бүгд оролцсон. Тэд өөрсдийнхөө бодож санаж явдаг зүйлийг ярьж, шинэлчлэх өөрчлөх уур амьсгал дүүрэн зөвлөгөөн болсон. Түүний дараахан Ардчилсан холбоо үүсч байсан түүхтэй.
26 жилийн дараа МЗХ Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн нийгэмд өөрчлөлтийн салхи оруулж залуу уран бүтээлчдийн үзэл бодлыг сонсож, тэдний дуу хоолойг нэгтгэх цаг үе нь мөн үү?
Залуу хүн гэдэг чинь эх орны ирээдүй, улсынхаа дараагийн үеийг авч явах ганц залгамж. Өнөөдрийнх шиг үлбэгэр нийгэмд залуучууд зоригтой гарч ирэх цаг нь болсон. Манай Монгол үнэхээр хүнд байдалд орчихоод байна. Монгол хүн бүр эх оронч сэтгэлтгээтэй, эх орноо хайрлах, уламжлалт ёсоо дээдлэх, эх хэлээ хамгаалах хайрлах ёстой. Гэтэл өнөөдөр гадны соёл газар авч, түүнийгээ бишрэн шүтэж, даган дууриах болж. Тэр их шүтэн бишрээд байгаа гадаадын соёл чинь Монгол хүний тархийг ээдүүлж, гашилгаж байна. Мөнгө шүтэн газар нутгаа худалдаж, хэдхэн хүн ханцуйн дотроо наймаалцаж байгалийн баялгаа гадагш зөөж байна. Энэ чинь Монгол улс хөгжлийн буруу замаар яваад байгаагийн нэг илрэл. Тиймээс залуучууд маань үзэл суртал яриа хэлээрээ сэтгэлээ нийлүүлж хамгаалахгүй бол болохгүй болжээ. Манай өвөг дээдэс халуун амиараа, зэвсгээрээ хамгаалж байсан бол одоо залуучууд үзэл бодол, оюун сэтгэлгээгээрээ Монголоо хамгаалах цаг ирсэн. Энэ ч утгаараа Залуу уран бүтээлчдийн улсын гуравдугаар зөвлөгөөнийг Монголын залуучуудын холбоо зохион байгуулж байна гэж бодож байна. Залуучуудаа уриалан дуудаж, улам гялалзуулах байх.
Та ахмад уран бүтээлчийнхээ хувьд энэ удаагийн зөвлөгөөнийг ямар байгаасай гэж хүсч байна. Үүнээс ямар үр дүн хүлээж байна?
Энэ удаагийн зөвлөгөөнөөр уран бүтээлчид маань зүгээр уулзаад, уран бүтээлээ солилцоод өнгөрөх биш эх оронч үзэл, буруу нийгмийг өөрчлөх Монгол хүний сэтгэлээр нийлсэн уулзалт байгаасай гэж хүсч байна. Хоёрдугаар зөвлөгөөн ч мөн ийм болж байсан. Ер нь ахмадаа хүндлэн, залуучууддаа тушиглэн эр орноо гээд эхлэхээр нийгэм сэргээд ирнэ. Залуучууд итгэл алдарч зэвэрсээр байгаад дуусч болохгүй биз дээ
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
