Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах гэж байна. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм. Энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдахаар болжээ. Нийслэлийн иргэн та олон улсын номын баярт хүрэлцэн ирж өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.
Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ULAANBAATAR BOOK FAIR 2016-ОЛОН УЛСЫН НОМЫН БАЯРЫН ХӨТӨЛБӨР
Хэзээ: 2016.05.20
Хаана: Чингисийн талбай
10.20-10.30 “Хорвоогийн олон өнгө” Флаш моб
10.30-11.15 Нээлтийн ёслол
11.15-11.25 “Мэндчилгээ” ардын бүжиг
11.25-12.25 Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
12.25-13.00 Номын танилцуулга
13.00-14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30-15.00 Хөгжөөнт тоглоом
15.00-15.30 Зохиолын дүрийн баатруудын тоглолт
15.30-16.00 Урлагийн тоглолт
16.00-16.30 “Хүүхдийн номын өргөө”-нд хандив цуглуулах
16.30-17.30 “Залуу нас” яруу найргийн уншлага
17.30-17.55 Хөгжөөнт тоглоом
17.55-18.00 Хаалтын арга хэмжээ
10.00-20.00 НОМЫН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА
Хэзээ: 2016.05.21
Хаана: Чингисийн талбай
11.40 – 11.45 Хөтлөгч арга хэмжээ нээнэ.
11.45 – 12.25 Урлагийн тоглолт
12.25 – 13.00 Хөгжөөнт тоглоом
13.00 -14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30 -15.00 “Яруу найраг, яруусал” бүлгэмийн чөлөөт уншлага
15.00 -15.30 Урлагийн тоглолт
15.30 -16.30 Хүүхдийн зохиолчдын бүтээлийн уншлага
16.30-17.00 Шинэ номын танилцуулга
17.00-17.30 Хөгжөөнт тоглоом
17.30 -18.00 Хаалтын арга хэмжээ
Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
10.00 -20.00 Номын хямдралтай худалдаа явагдсаар байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
