-Аргын тооллын 5 сарын 20. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 14, салхины эх-14 од, хар бар, үл тохирох барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Өчүүхэн дүүрэн-22:52.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:08-21:30.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Морь, нохой, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Мал худалдах, хот балгадын үйл, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, байшингийн суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ном номлох, сонсох, үр тарихад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
