Хан-Уул дүүрэгт “Монгол шагайн наадам” тэмцээн боллоо

2016 оны 05-р сарын 19 өдөр, 18 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зорилтын хүрээнд “Монгол шагайн наадам” тэмцээнийг  2016 оны 05 дугаар сарын 19-нд ХУД-ийн 71 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл, ахлах бүлгийн сурагчид болон  эцэг эхчүүдийн дунд  зохион байгууллаа. Тус тэмцээнийг монгол наадгайг залуу үедээ өвлүүлэн үлдээх, дэлгэрүүлэх, тоглоомоор дамжуулан хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх, харилцааны зөв хэвшлийг бий болгох зорилгоор явууллаа. Тэмцээнд нийт 4 баг оролцож,

  • Алаг мэлхий өрөх
  • Морь уралдуулах
  • Бөгцөг няслах
  • Дөрвөн бэрх хаях
  • Шагай шүүрэх зэрэг тоглоомоор наадаж, авхаалж, самбаагаа сорин наадсан бөгөөд шагайн тоглоомоор тоглохын ач холбогдлыг үр хүүхэддээ сургамжилсан тэмцээн боллоо.
ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх