1990-ээд оны үед “Халтар царайт” олон ангит кино монгол телевизээр гарч тухайн үедээ шуугиан тариад байсан. Тэгвэл залуусыг байлдан дагуулж байсан уг киноны дууг “Мотив” хамтлагийн залуус амилуулжээ.
“Мотив” хамтлагийнхан Солонгос улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголчууддаа зориулж, ”MOTIVE” Boy band ”Made in Mongolia” тоглолтоо маргааш толилуулна. Уг тоглолтдоо “Халтар царайт” киноны дууг дуулж сонирхуулахаас гадна олон олон сюрпризийг элэг нэгт монголчууддаа барих аж.

