Монголын Залуучуудын Холбоо Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг маргааш буюу 2016. 05. 21-нд Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулах гэж байна.
1989 онд Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд уран барилгачин, зураач, зохиолч, сэтгүүлч, уран бүтээлч залуус оролцон тухайн нийгэм цаг үеийн байдлыг хурцаар шүүмжлэн, шинэчлэлийг эхлүүлж байсан түүхтэй. Эндээс л алдарт Хонхны дуу эгшиглэж, Ардчиллын салхи эхлэсэн байдаг.
Тэгвэл үүнээс хойш 26 жилийн дараа Монголын хөгжлийг тодорхойлох түүхэн үүргийг нуруундаа үүрч байгаа өнөө үеийн уран бүтээлч, шинэ үеийн залуус нэг дор цуглах нь. Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнд зохиолч, сэтгүүлч, жүжигчин, дуучин, зураач зэрэг салбар бүрийн түүчээ болсон урн бүтээлч залуус оролцож, өнөөдрийн нийгэм болоод салбарынхаа өмнө тулгамдаж буй асуудлыг сэтгэлээ онгойтол уудалж, түүнээс хэрхэн гарах талаар хэлэлцэх аж.
Мөн “Үнэний өлсгөлөн”, “Шударга ёсны хомсдол”, “Тархины тураал” сэдвүүдээр яруу найрагч Н.Гантулга, дуучин М.Нарантуяа, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөх юм.
Түүнчлэн зөвлөгөөний сүлд дуу болох “Үнэний дуу” энэ өдөр эгшиглэж олны хүртээл болох аж. Сүүлийн хэдэн өдөр сошиал ертөнцөд олны анхаарлыг ихэд татсан A Sound хамтлаг дуучин Тэмүүлэнгийн “Үнэний өлсгөлөн”, “Шударга ёсны хомсдол”, “Тархины тураал” гэсэн нүцгэн зурагны учир ийнхүү тайлагдаж байна.
26 жилийн дараа болж буй уг зөвлөгөөнд Залуу уран бүтээлчдийн улсын I,II зөвлөгөөнд оролцож байсан үе үеийн уран бүтээлчид ч мөн оролцох гэнэ.
Аливаа улс үндэстний урлаг соёлынхон нийгмээсээ нэг алхмын өмнө байж, нийгмийн хар барааныг шүүмжилж, дэвшилтэт үзэл санааг олон нийтэд түгээж байдаг. Энэ удаагийн зөвлөгөөн ч нийгмийн толь болж, урлагаас өөрийгөө харах боломжийг олгодог уран бүтээлчид нэг дор зөвлөлдөж байгаагаараа чухал ач холбогдолтой болж байна.

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
