-Аргын тооллын 5 сарын 21. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 15, эрхтний тэнгэрт-15 од, харагчин туулай, түлэх барилдлагатай өдөр.
-Овоо, лус тахихад сайн, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:07-21:31.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Хонь, туулай, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, байшин барих, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонины үйл, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин эхлэн барих, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
