Олон телевизүүд, олон шинэ нэвтрүүлгийг сэтгүүлчид санаачлан үзэгчиддээ хүргэж байгаа. Энэ өрсөлдөөн дотроос шалгарч шигшигдэн хүмүүсийн сэтгэлд хүрч, нэр хүнд, байр сууриа олсон нэвтрүүлэг бол “Гольф & кофе” нэвтрүүлэг. Нэгэнт олонд танигдаж нийгэмд байрь сууриа эзэлсэн энэ нэвтрүүлэг “ТВ8″ телевизийн оргил цагаар гардаг. Тус нэвтрүүлгийг 2009 онд сэтгүүлч С.Отгонмөнх хөтлөн энгийн ардаас Төрийн түшээд хүртэлх өндөрлөгт хүрсэн мэдлэг боловсрол, ажил амжилтаараа тэргүүлсэн салбар салбарын эрхмүүдийг оролцуулж хувь хүний дотоод мөн чанар, ажил, амжилт, гэр бүл болоод нийгмийн талаарх үзэл бодлыг үзэгчидтэйгээ хуваалцах зорилгоор санаачилсан байдаг.
Эдүгээ долоо хоног бүр гардаг “Гольф & кофе нэвтрүүлэг нь зургаан жилийн хугацаанд үзэгчдэд хүрэхдээ нэг ч дугаар тасалдаж байгаагүй тогтсон нэвтрүүлэг. Анх гарч эхэлснээсээ хойш 300 гаруй дугаар үзэгчдэд хүрч, мөн тооны олны танил эрхмүүдтэй хийсэн амттай сонирхолтой ярилцлага бэлтгэсэн билээ. Сэтгүүлч С.Отгонмөнхийн санаачлан хийсэн энэхүү нэвтрүүлгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов хэвлэлийн эрх чөлөөний баярын өдрөөр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа онцлон үнэлжээ.Монголын үе үеийн сэтгүүлчдэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр нөлөө бүхий сэтгүүлч, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондов гуай
– Гэхдээ телевиз бүгд бүтэлгүй биш ээ. “Ам нээвэл”, “Алаг шаазгай” “Түмний үгийг төрд нь”, “Цензургүй яриа”, “Монгол коммент”, “Ярилцах цаг”, “Зочны цаг” гэхчилэн сонин сонин нэвтрүүлэг бий. Үүнийг өгүүлэхтэй зэрэгцэж ТV8-ын “Гольф & кофе” санаанд оров. Түүнийг С.Отгонмөнх гэдэг сэргэлэн сэтгүүлч бүсгүй цоглог цовоо хөтөлдөг. Сэнгээгийн Отгонмөнх гэнгүүт Сэнгээгийн Баярмөнх маань бодолд буух чинь юу вэ?!. Саявтархан уг нэвтрүүлгээр ланжгар хуульч Д.Лүндээжанцан зангараг зааж ярьсан…” гэжээ.
МУСГЗ, МСНЭ-ийн ерөнхийлөгч Дашдондов гуай Монголын телевизийн салбарт өнгө төрхөө тодорхойлж буй цөөн тооны нэвтрүүлгийн нэгээр “Golf & Coffee”-г тодорхойлж ийнхүү үнэлсэн нь тус нэвтрүүлгийн санаачлагч сэтгүүлч С.Отгонмөнхийн ур чадвар, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой нь мэдээж. Сонины сурвалжлагч телевизэд сайн сэтгүүлч болдог гэлцдэг. Телевизийн нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг С.Отгонмөнх анх “Сэрүүлэг” сониноос ажлын гараагаа эхэлж, Б.Сэмүүн, Л.Мөнхбаясгалан, А.Алтантуяа, Ж.Жаргалсайхан нартай хамт ажиллаж, чөлөөт хэвлэлийн магнат С.Баярмөнх, нийтлэлч, сайн PR-ч гэж олноо үнэлэгдсэн Д.Болдхуягийн гараар бэлтгэгдэж “хатаагдсан” цөөн сайн сэтгүүлчдийн нэг билээ.
www.tovchoo.mn
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
