Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын дэргэдэх Ардчилсан институтууд, Хүний эрхийн газар (АИХЭГ)-аас Монгол улсын 2016 оны УИХ-ын Сонгуулийг ажиглах хороог томилжээ.АИХЭГ нь ЕАБХАБ-ын гишүүн 57 орны тогтвортой байдал, ардчиллыг тууштай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага бөгөөд гишүүн улсуудын сонгуулийн явцад ажиглагчаар оролцож, зөвлөмж өгдөг байна. Энэ оны дөрөвдүгээр сард ГХЯ-ны урилгаар АИХЭГ-ын судалгааны баг ирж, сонгуулийг ажиглах талаар судалгаа явуулсан байна. Судалгааны багаас УИХ-ын 2016 оны сонгуульд АИХЭГ-аас Үндсэн баг, урт болон богино хугацааны баг гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан хэмээн Сонгуулийг ажиглах хорооны дарга хатагтай Оадри Гловер мэдээлэв.
Тэрбээр, “Манай хороо анх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиглалт хийж байсан. Энэ үеэр сонгуульд оролцогч бүх талуудтай нягт хамтран ажилласан. Энэ удаад ч бас бүх нам, эвслүүд бидэнтэй хамтран ажиллана гэж итгэж байна. Сонгууль ажиглах үндсэн багт 11 орны 12 шинжээч багтсан. Үүнд хуулийн, сонгуулийн, улс төр, хэвлэл мэдээллийн шинжээч багтсан. Харин урт хугацааны баг энэ сарын 25-нд ирж ажиллана. Сонгууль болохоос богино хугацааны ажиглагчид ирж, хэсгийн хороодод ажиллах юм. Бид сонгуулийн шинэ хууль, компанит ажил, хэвлэл мэдээллийн сурталчилгаа, саналын хуудас тоолох технологи зэрэгт төвлөрөн ажиллаж, СЕХ болон бусад албаны хүмүүст зөвлөмж хүргүүлнэ. Уг зөвлөмжийг дагах эсэх нь Монгол Улсын шийдэх асуудал юм. Ямартай ч Монгол Улс ЕАБХАБ-ын хувьд сонгуулийн ил тод, шударга, тэгш хүртээмжтэй явуулах ёстой” хэмээв.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
