Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж эх орондоо ирлээ

2016 оны 05-р сарын 21 өдөр, 13 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар 2016 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирлээ.

Айлчлалынхаа хүрээнд БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Сөүл хотын дарга Пак Вон Сүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид бараалхлаа.

Мөн Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх