Герман улсын Мюнхен хотноо буудлагын Дэлхийн цомын тэмцээн үргэлжилж байна. Тавдугаар сарын 21-ний өдрийн эмэгтэйчүүдийн хийн урт бууны дасгалд манай тамирчин Г.Нандинзаяа дөрөвдүгээр байрт шалгарлаа.
Нийт 88 орны 738 тамирчин оролцож буй тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч Ж.Ганхуяг нарын удирдлага дор “Рио-2016” олимпийн эрх авсан тамирчид болох Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна.
