ИХ МОНГОЛ УЛСЫН ГУДАМЖНЫ АВТО ЗАМД ШИНЭ ТЕХНОЛОГИОР ХУЧИЛТ ХИЙЛЭЭ

2016 оны 05-р сарын 23 өдөр, 15 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглалаа. Тодруулбал, дээд зэргийн чанартай ESGRID мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийсэн юм. Ингэж хучилтыг хүчитгэснээр авто замын суурь үед хагарал үүсэх явцыг удаашруулдаг бөгөөд ашиглалтын эдэлгээг уртасгах боломжтой болж байгаа юм. Мөн авто замын нүхэн хагарал, эхэн үеийн хагарал, гулсалт үүсэхээс хамгаалдаг байна. Уг геоторыг БНСУ-ын “KICT” компанид үйлдвэрлэсэн бөгөөд тус компанийн төлөөлөл хучилтыг хүчитгэхэд байлцан мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.

Одоогоор Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын 1.1 км-т хучилт хийгдээд байгаа бөгөөд нийт ажлын 60 орчим хувийг гүйцэтгээд байна. Уг авто замыг гэрээ ёсоор 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

8844ce6b-f078-4a21-a07f-9ff3ac46059b

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх