“Хааны эрэлд-2016” Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааны хээрийн сургалт дадлагын хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар Олон улсын эмнэлгийн баг, Монголын эмнэлгийн багтай хамтран эрүүл мэндийн үзлэг, оношлогоо хийх үйл ажиллагааны нээлт Буянт-Ухаа 7 дугаар сургууль дээр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, “Хааны эрэлд-2016” Монголын талын сургуулийн удирдагч хурандаа Л.Гансэлэм болон бусад төлөөлөгч нар оролцлоо.
Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны иргэдийг, тэр дундаа нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмнэлгийн оношлогоо, үзлэг, эмчилгээнд хамруулахаар болсон байна.
Энэхүү хамтарсан олон улсын эмнэлгийн багийн бүрэлдэхүүн Ерөнхий боловсролын “Буянт-Ухаа цогцолбор” сургуулийн байранд долоо хоногт нийт 4200 гаруй иргэнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 20-25 иргэнд гэрээр нь явж, эмнэлгийн тусламж үзүүлэх аж. Энэ үйл ажиллагаантай холбоотойгоор холбогдох албаны хүмүүсээс тодруулга авсанаа хүргэж байна.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг: Олон улсын сургуулийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүмүүнлэгийн эмнэлгийн үзлэг үйлчилгээ энэ жил манай Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдаж байна. Энэ нь дүүргийн иргэдийн эрүүл мэндийгхамгаалахад том дэмжлэг болж байгаа юм. Нисэхийн 9,10,16 дугаар хорооны иргэд хамрагдагдахаас гадна зарим хороодоос үзүүлэх шаардлагатай гэсэн иргэдийг авчирч үзүүлнэ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч үйлчлэх зорилготойгоор зарим иргэдийн гэрт нь очиж эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх юм. Эмнэлгийн багийн хувьд өөрийн гэсэн тоног төхөөрөмжтэйгээр иргэдэд үйлчлэхээс гадна манай ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж байна.
Мөн хээрийн сургалт, дадлагын үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэлээр Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллаж байгаа нь иргэн, цэргийн харилцааг бэхжүүлж, ард иргэдэд зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой.
Монголын талын сургуулийн удирдагч хурандаа Л.Гансэлэм: “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт бодлогын хүрээнд Олон улсын цэргийн сургалтад оролцож байгаа эмнэлгийн бүрэлдэхүүн өнөөдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар сургууль дээр үйл ажиллагаа явуулж байна. Ард иргэд болон хилийн цэргийн үйл ажиллагааг бэхжүүлэх, олон улсын цэргийн хамтарсан сургуулийг иргэдэд сурталчлах ажлын хүрээнд Олон улсын цэргийн эмнэлгийн баг, Хан-Уул дүүргийн зарим хороодод эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг явуулж ажиллана. “Хааны эрэлд” сургуулийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн сүүлийн 10 жил Монгол улсын 80 гаруй мянган иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн байдаг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээгээр олон улсын цэргийн эмч нар харилцан туршлага солилцож, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж байна.







Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
