-Аргын тооллын 5 сарын 24. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 18, онгоц-18 од, улаан морь, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:04-21:34.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Бар, нохой, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Буяны үйл, хөрөнгө оруулах, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч Д.Цогтбаатар
