-Аргын тооллын 5 сарын 25. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын 19, суулга-19 од, улаагчин хонь, рашааны барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:03-21:36.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн ерөөлт өдөр. Гэвч хонь, могой, морь жилтнүүд цээртэй.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтэн сөрөг муу.
-Замд явах, ном сурах, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, ажилчин авах, найр хийх, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, ном сонсох, мал худалдахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч Д.Цогтбаатар
