Бямба гарагт Чингисийн талбайд “Хурд” хамтлагийн тоглолт болно

2016 оны 05-р сарын 25 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 05 сарын 28 буюу Бямба гарагт Чингисийн талбайд болно. Мөн энэ өдөр 19 цагаас эхлэн Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, 21:00 цагт “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт болох юм. Энэ үеэр тус хамтлаг Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон, хамгийн их сонсох дуртай, тэр тусмаа эх орон, цэргийн сэдэвтэй дуунуудаа дуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх