Монголын урлаг, соёлыг сурталчиллаа

2016 оны 05-р сарын 25 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн хүмүүнлэгийн дээд түвшний уулзалт болж буй Истанбулын их хурлуудын ордонд тус уулзалтын төлөөлөгчдөд зориулан 2016 оны 5 дугаар сарын 24-нд Монголын урлагийн тоглолт үзүүлэв.

Увс аймгийн Тариалан сум, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын жүжигчид, уран сайханчдын хотон болон цаатан ардын дуу, хөгжим, бий биелгээ төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татав.

Тус уулзалтад оролцож буй элчин сайд Б.Батхишиг Монголын үндэсний урлаг, соёлоо сурталчилсан жүжигчид, уран сайханчдад баяр хүргэж, тоглолтыг зохион байгуулах нөхцөл бололцоогоор хангасан Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ТИКА) ажилтнуудад талархал илэрхийлэв.

mongol2

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх