Дэлхийн эрүүл мэндийн 69 дүгээр ассамблей Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо эхэлж, чуулганд тус байгууллагын 194 гишүүн улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, ажиглагч статустай байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Уламжлал ёсоор чуулганы эхэнд чуулганы Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон А, Б хороодын даргыг сонгов. 69 дүгээр чуулганы Ерөнхийлөгчөөр Оман улсын Эрүүл мэндийн сайд Аль Саидыг сонгосон бол Чад, Гренада, Армени, Зүүн Тимор, Малайз улсын төлөөлөгчид дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. А хорооны даргаар Австралийн төлөөлөгч Др. Баулз, Б хорооны даргаар Тайланд улсын төлөлөгч Др. Праконгсайг сонгов.
Энэ жилийн чуулганы нээлтэд БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хорооны сайд хатагтай Ли Бин уригдаж үг хэлэв. Тэрбээр БНХАУ-ын төрөөс эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаар баримталж байгаа бодлого, зорилт, таван жилийн төлөвлөгөөний талаар танилцууллаа.Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанд ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Маргарет Чан тайлангаа тавив. Тэрбээр дэлхийн дахинд халдварт өвчлөлүүд шинээр болон сэргэн дэгдэж, олон улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой асуудал болж байгаа талаар онцолж ярьлаа. Тухайлбал, Эбола болон Зика зэрэг мартагдсан байсан вирүсийн халдварууд сэргэж байгааг онцолж, улс орнууд Олон улсын эрүүл мэндийн журамд заасан бэлэн байдал, хариу арга хэмжээ авах үндэсний чадавхиа сайжруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай байна гэлээ. Гэсэн хэдий ч дэлхийн улс орнууд халдварт өвчинтэй тэмцэхэд, ялангуяа вакцинаар сэргийлж болох халдварт өвчинтэй тэмцэхэд ихээхэн амжилт гаргасаныг зүй ёсоор үнэлэх хэрэгтэй хэмээн Др. Чан тэмдэглэв. Тухайлбал 2000 онд ХДХВ-ийн халдвартай хүмүүсээс ердөө 690,000 хүнийг ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамруулж байсан бол 2016 онд 715 сая хүнхамрагдаж байгаа хийгээд Африк тивд хумхаагаас үүдэлтэй нас баралтыг 60 хувиар бууруулсан зэрэг нь том амжилт юм хэмээн тэмдэглэлээ.
Чуулганаар нийт 67 баримт бичгийг хэлэлцэхээр төлөвлөсөн нь түүхэн дэх хамгийн их ачаалалтай чуулган болж байгаа юм байна. Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсаас Женев дэх НҮБ болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч бөгөөд ШХУ-д суугаа Элчин сайд, төлөөлөгчдийн Дэд тэргүүн В.Пүрэвдорж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Б.Янжмаа, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг нар оролцож байна. Чуулган энэ сарын 23-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
