Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын шав тавих ёслол Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайд У Сун болон эмнэлгийн ажилтан албан хаагчид оролцлоо.
Шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газрын 2012-2016 оны “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” хөтөлбөрийн гол цөм нь Эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэл хийх зорилт юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд өнөөдрийг хүртлэх хугацаанд эмчилгээ оношилгоонд орчин үеийн дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлэхэд анхаарч ажиллалаа. Үүний үр дүнд 11 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий оношилгооны төв байгуулсан гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэлээ.
Мөн Япон улсын 130 гаруй тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг саяхан эхлүүлсэн. Австрийн Засгийн газрын 28 сая еврогийн хөнгөлөлттөй зээлээр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Цэргийн нэгдсэн эмнэлгүүдэд хамгийн сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж Японы менежментээр ажиллах “МЕДИПАС” оношилгооны төв сарын өмнө ашиглалтад орж нээлтээ хийсэн. Долоо хоногийн өмнө Белгийн Засгийн газрын хөнгөлөлттөй зээлээр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 6.5 сая еврогийн тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн баг ажилдаа орлоо. Хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, хөрөнгө оруулалтаар “Грандмед”, “Интермед” зэрэг томоохон эмнэлгүүд сүндэрлэн бослоо гэдгийг Ерөнхий сайд дурдаад “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийн барилгын шав тавих ёслолд оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.

Оношилгоо эмчилгээнд орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологийг нэвтрүүлэх гэсэн бидний эцсийн зорилго бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж улмаар асар өндөр зардлаар гадаадад оношилгоо эмчилгээ хийлгэхээр явж буй иргэдийнхээ тоог бууруулж, тэднийг эдийн засгийн бэрхшээлээс гаргахад оршиж байгаа юм гэдгийг тэрээр онцоллоо.
БНСУ-ын 110 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттөй зээлээр баригдах олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж бүхий өндөр хүчин чадалтай 233 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү оношилгоо, эмчилгээний төв хэд хэдэн давуу талтай юм. Нэгдүгээрт, Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопын бэсрэг үйлдвэрийг энэ төвд байгуулж, оношилгооны FIT ситиг суурилуулна. Ингэснээр иргэд оношилгоогоо баталгаажуулахаар гадаад улсыг зорих шаардлагагүй болно. Хоёрдугаарт, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-д эмнэлгийн мэдээллийн систем суурилуулж, зайн оношилгооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөлжсөн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгүүдтэй холбоно. Гуравдугаарт, зайн оношилгооны тусгай зориулалт бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон авто машинуудаар алслагдсан сум суурины иргэдэд хурдан шуурхай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Дөрөвдүгээрт, тус төвд ажиллах эмч сувилагч, инженер техникийн ажилтнуудыг Бүгд Найрамдах Солонгос Улс болон Монгол Улсад сургалтад хамруулж мэргэшүүлнэ гэлээ.
Энэхүү бүтээн байгуулалтад олон байгууллага, хамт олны хүч хөдөлмөр шингэх бөгөөд богино хугацааны дотор чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
