Ардын зэвсэгт хүчний ерөнхий зөвлөлөөс Өмнөд Солонгосын эрх баригчдад хандан хоёр улсын цэргийн асуудлаар дипломат хэлэлцээр хийхийг энэ сарын 24-нд уриалжээ. БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр, Пхеньяны саналыг Өмнөд Солонгосын эрх баригчид хүлээн зөвшөөрөөгүй байна. Эх сурвалжид дурдсанаар хоёр тал дипломат хэлэлцээр хийх Умард Солонгосын саналд Өмнөд Солонгос хэд хэдэн удаа татгалзсан хариу өгч байжээ. Умард Солонгосын Батлан хамгаалах яамны Ардын зэвсэгт хүчний ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн мягмар гаригт Сөүлийн талд мэдэгдэл илгээж, хоёр улсын харилцааны томоохон саад болох батлан хамгаалах салбарын асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх, цэргийн зөрчил сөргөлдөөнийг намжаах хүсэлт гаргасан аж.
БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээнд“Умард Солонгосын тал энэ байр сууриа бат баримтлах ба ирэх сарын эхээр БНСУ-д дахин санал хүргүүлнэ. Хоёр талын батлан хамгаалах салбарт тулгарч буй одоогийн асуудлыг шийдвэрлэхийг Пхеньян туйлаас хүсч байна” гэж тэмдэглэсэн байна. Харин Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн агентлагуудад дурдсанаар, БНАСАУ цөмийн зэвсгээ орхисон нөхцөлд хоёр улс Солонгосын хойгийн батлан хамгаалах салбарын талаар хэлэлцээр хийнэ гэсэн байна. БНСУ-ын эрх баригчид“Умардууд Солонгосын хойгийг энх тайван байлгахыг хүсч байгаа бол цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхих хэрэгтэй” гэсэн байр сууриа хатуу баримтлахаа мэдэгджээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Умард Солонгостой нөхөрсөг харилцаатай улсын Төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа баллистик пуужин болон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэхийг уриалах болсон байна. Тухайлбал, энэ сарын эхээр Иранд айлчлахдаа Умард Солонгосын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслахыг хүсчээ. Мөн Кени, Уганда, Этиоп, Франц улсад энэ сарын сүүлээр хийх айлчлалынхаа хөтөлбөрт цөмийн асуудлыг багтаажээ.
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
