Монголчууд бид эрт дээр цагаас хэдхэн үгэнд эсхүл хэдхэн мөрөнд багтаан орчлон хорвоогийн хэлэх гэснээ хэлдэг байсан, хүлээж авч байгаа нь үнэн зөвөөр хүлээж авч чаддаг байсан ард түмэн билээ. Энэ бол хамгийн шалгарсан үр хүүхэд, ирээдүй хойч үедээ захиасаа үлдээх, уламжлалаа өвлүүлэх, Монгол Монголоороо байх арга юм. Үүнийг нь зарим философич гэх нөхдүүд ойлгож дийлэхгүй бичиг үсэггүй, ном дэвтэргүй, байшин барилгаггүй байсан бүдүүлэг ард түмэн мэт бичиж ярих нь дэндүү харалган, дэндүү эх оронч бусынх байх.
Сүүлийн үед сонгууль дөхсөнтэй холбогдуулаад “хүний бурханаас өөрийн чөтгөр дээр” гээд л өөр хоорондоо цэцэрхээд байх болж. Хүний бурхан нь бие даагчид, өрсөлдөгч намынхан мэт. Өөрийн чөтгөр нь олны таньж мэддэг олон жил УИХ-д суусан эрхэмүүд ч гэдэг юм уу. Ингээд танихгүй бурхан залж байснаас таньж мэддэг чөтгөрөө залья ухааны юм ч яригдах гээд. Гэтэл энэ үгний цаад утгыг аваад үзье л дээ. Юуны өмнө энэ үг гарсан үеийн ихэнх үгнүүд бид өөр хоорондоо эв нэгдэлтэй байж үзэл санааны хувьд хүнд байж тийм хялбар хувирахгүй шүү гэсэн утга санаг илэрхийлсэн байдаг. Жишээлбэл хүнд суртал гэдэг үг нь бидний үзэл санаа тийм ч хялбар харийнхний үзэл санаанд автахгүй, маш хүнд суртал ухуулгатай бөгөөд өөрсдөө үүнээсээ тийм ч амар ухрахгүй, бат байна гэсэн үүднээс гарсан үг. Бат нам байхыг билэгдэж “нам” гэдэг үг гарсан гэлтэй. Гэтэл өнөөдөр төрийн ажлыг иргэдэд дахвар ажил чирэгдэл болгосныгоо хүнд суртал гэж хэлнэ. Хүнд суртал нь гадны үзэл сурталд л үйлчлэх ёстой болохоос ард иргэдэд биш юм. Үүний адил хүний бурханаас өөрийн чөтгөд дээр гэдэг бол улс эх орны түвшинд л ярих үг болохоос биш өөр хоорондоо улам хагарал бутрлыг бий болгох гэж ярих нь утгаггүй юм. Жишээ нь гадаадын үзэл сурталаа тулгах гэсэн, сурталчилах гэсэн ямар ч “бурхан” шиг нөхдүүдээс өөрийн орны монгол цустай, монгол сэтгэлтэй, монгол “чөтгөр” нь дээр гэсэн санаа юм. Бид өөрсдөө бүгд өөрийн байж хоорондоо бие биенээ хүнийрхэх нь хэнд ашигтай юм бэ?
Сонгуультай холбоотой хэд хэдэн зүйл ажиглагддаг юм. Жишээ нь бид барууныхны технологи гээд нэг хэсэн хар пр хийцгээсэн. Ингэж үндэслэлгүй хүнийг харлууж гүтгэн доромжлох нь 80%-ийн үр дүнтэй байдаг талаар ч тухайн үед судлаачид бичиж л байсан. Харин энэ хар пр-ын арга нь ойролцоогоор 10 жилийн настай байдаг юм байна. Дараагийн давалгаа нь хүний урдах, хойдохыг сайн онгичиж ил далд муу муухайг нь илчилж хүнийг олны өмнө харлуулах. Хүн л болсон хойно алдаа оноо, сайн муу бүгд л байгаа. Нийгэм хүний харилцаан дээр тогтдог тул сайхан муухай бүх л харилцаа тэнд оршиж байдаг билээ. Гэтэл хүний амьдралын алдаа оноог сайтар ухаж онгичуулаад биднийг өөр хооронд нь талцуулж, нэгийг нь нөгөөгөөр нь ичээх, зовоох, шаналгах зэрэг алхмуудыг хийлгүүлж байгаа нь дараагийн шатны хар пр-ын арга гэлтэй. Гэтэл барууны орнуудад энэ арга сонгуулийн үед хэрэглэж байна уу гэхээр үгүй юм шиг. Жишээ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Хилари Клинтоны өөрийнх нь болон нөхрийнх нь түмэн алдаа бий, түүн дээр дөрөөлөөд яриад байгаа юм ажиглагдахгүй юм. Гагцхүү түүний эх орондоо, ирээдүйд хийх гэж буй ажил, төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийг л хэлэлцэж ярилцах юм. Бид яагаад сайныг нь дуурайж болохгүй гэж. Бидэнд санаатайгаар оруулж ирж буй энэ хар муу технологийг яагаад баруун солгойгүй хэрэглээд өөрийгөө, нэгнийгээ улмаар улсаа харлуулах гэж.
Нэмээд ганц хоёр үгэн дээр санаагаа хэлье. Жишээ нь зарим залуучууд “илжиг, эхнэр хоёрыг сардаа нэг гөвж бай” гээд л бахархалтайгаар хэлж харагддаг. Гэтэл монголчууд бид чинь аливаа юмыг зүйрлэхдээ морь, шувуу, тэнгэр, газартай зүйрлэж хэлдэг. Үгүй ядахад л тарвага, зурамтай зүйрлэнэ. Гэтэл илжигийг хаана, хэн голдуу ашигладаг билээ? Юунд ашигладаг билээ гээд бодохоор монгол хүнээс гарсан үг биш гэлтэй. Монголчууд эмэгтэй хүнийг хүндэлж, хатадаа дээдлэн биширч ирсэн ард түмэн ийм арчаагүй хэллэг хэлэхгүй л дээ мэдээж. Мөн “төрийн төлөө оготно боож үхнэ” гэж үг. Ер нь биднийг ард нийтээрээ ариун төрийнөө төлөө зүтгэх зүтгэлийг үгүй хийх гэж хаанаас ч гарсан үг юм билээ. Бид оготонотой юм зүйрлэхгүй ард түмэн. Арга ядахад л тарвагатай зүйрлэнэ. Тэгэхээр энэ бас гадны үзэл сурталыг ухуулах гэсэн ядмаг үг гэлтэй. Бидний аав ээж, өвгөд дээдэс хүнийг таван үгнээс нь л таньдаг байсан нь хүний үг, өөрийн үгээ ялгаж чадахтайгаа байсны илрэл гэлтэй. Энэ мэт хэлж буй үгээ, бусдын хэлж буй үгийг нэг тунгаан сэтгэх нь иргэд бидний өмнө тулгараад байна. Гоё сайхан сонсогдож буйг сохроор бүү дагаарай. Заавал тунгаан шүүх цаг иржээ.
Сайнхүүгийн Гантуяа
2016 оны 5 дугаар сар 27
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
