Япон инженерүүдийн өвөрмөц шийдэл

2016 оны 05-р сарын 27 өдөр, 12 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн гайхамшиг Гизагийн пирамид, Таж Махал, Пицагийн цамхагаас ч дутахааргүй нэгэн гайхамшигтай инженерийн байгууламжийг япончууд босгосон байна. Техник, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч тус улсын бурхан ухаантай инженерүүд 2014 онд хүн бүрийн сайн мэдэх галзуу хулгана шиг ер бусын авто гүүрийг барьсан нь өнөөдөр ч олныг нүдийг орой дээр нь гаргасаар байна. Архитектурын гайхамшиг гэж үнэлэгдсэн энэхүү галзуу гүүрийг Ашима Охаши гэдэг юм байна. Накауми гүүрийн хоёр эрэгт орших Мацүэ, Сакайминатог холбогч Эшима Охаши гүүрийн загвар дизайныг галзуу хулганы замаас санаа саван хийжээ. Ингэж хийх болсон нь хотын орчинд өнгө үзэмж нэмж, хүмүүсийн сонирхлыг татахаас гадна усан тээвэртэй салшгүй холбоотой юм. Дэлхийн томоохон хотуудын дундуур урсах гол мөрөн, далайн хүзүүвчийн хэсэгт барьсан гүүр түүн доогуур усан онгоц зорчиход зориулан дээш өргөгдөж, дэлгэгддэг загвартай байдаг. Харин Японы энэ гүүр бол өргөх шаардлагагүй, дундуураа овгор учир дурын усан онгоц чөлөөтэй зорчих боломжтойгоороо давуу талтай юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх