Монгол Улсад ирэх 7 дугаар сарын 15-16-нд зохиогдох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад одоогоор 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил, дагалдах хурлууд түүний зохион байгуулалтын асуудлаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, орлогч дарга Л.Оргил, Б.Баясгалан нар 5 сарын 26-нд “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах хотхон байгуулах, зочид буудлуудыг чадавхжуулах, хот тохижуулах, мэргэжилтэй ажилчид болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг хэд хэдэн чиглэлээр бэлтгэл ажил өрнөж байна.
Нэн түрүүнд зочдод анхны сэтгэгдэл төрүүлэх Монгол Улсын үүд хаалга болсон “Чингис хаан” ОУНБ-ын тохижилтын ажилд чухал ач холбогдол өгч, ИНЕГ өөрсдийн төсвийн хөрөнгөөр 21.7 тэрбум төгрөг санхүүжилт хийн, “Чингис хаан” ОУНБ-ын хөөрч буух зурвасын цемент бетон хучилтын 500 метрийн хүчитгэлийн ажил болон агаарын хөлгийн 9 зогсоол шинээр барих ажлуудыг хийгээд байна. Ингэснээр тус буудал нийт 34 агаарын хөлгийг байршуулах хүчин чадалтай болсон төдийгүй транзит заалыг шинээр ашиглалтад оруулжээ.
Улаанбаатар хотын тохижилтын хүрээнд нийт 13 гудамж, талбайд засвар, тохижилтын ажил хийж байна. Мөн Нийслэлийн захирагчийн албанаас АСЕМ-ын 20 жилийн ойн дурсгалын хөшөө байгуулахаар ажиллаж байна.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцох төр, засгийн тэргүүн нарын байрлах “АСЕМ Вилла” хотхоны барилга, тохижилтын ажил дууссан бөгөөд ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн ажил ид өрнөж байна. Уг хотхонд ажиллах үйлчилгээний ажилчдыг сонгон шалгаруулж, мэргэшүүлэх сургалтад хамруулж эхэлжээ. Албан ёсны төлөөлөгчид байрлах 40 гаруй түнш зочид буудал бэлтгэлээ ханган захиалгаа аваад эхэлсэн бөгөөд захиалгын нэгдсэн систем бүхий i-Нotel цахим бүртгэл asem11.mn цахим хуудаст байршиж байгаа юм.
Дээд хэмжээний уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулж “Нүүдэлчдийн наадам” соёл урлаг, үндэсний спортын арга хэмжээ зохиохоор бэлтгэж байна. Үүний хүрээнд хамгаалалтын бүс дэх камержуулалт гэрэлтүүлгийг сайжруулах, наадам болох “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км авто зам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулах ажил хийж байгаа юм.
Хүний нөөц бэлтгэх ажлын хүрээнд Хөдөлмөрийн яамтай хамтран нийт ажилгүй 800 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулахаас 472 иргэн сургалтыг амжилттай төгсөн “Чадамжийн гэрчилгээ” аваад байна. Тэдгээрийн 80 хувь нь буюу 377 иргэнийг ажлын байранд зуучлаад байгаа юм. Мөн АСЕМ-ын түнш зочид буудлаар сонгогдсон зочид буудлуудын үйлчилгээний 1800 гаруй ажилтнаас 700 ажилтанг сургалтад бүрэн хамруулсан, үлдсэн 800 ажилтныг хуваарийн дагуу 5 дугаар сарын 30-наас сургалтад хамруулж эхлэх аж.
Дээд түвшний уулзалтын үеэр “Шангри-Ла” цогцолборт ажиллах Хэвлэлийн төвийн тохижилтын ажил үргэлжилж байна. Уг төвд гадаад дотоодын 800 орчим сэтгүүлч ажиллах бөгөөд Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/-тэй хамтран Дээд түвшний уулзалтыг олон улсад шууд дамжуулах, сэтгүүлчдэд шаардлагатай дүрс, зураг түгээх зэрэг ажлыг хариуцах юм.



УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
