“Хавдаргүй монгол” аянд 6.602.700 төгрөгийг хандивлалаа

2016 оны 05-р сарын 28 өдөр, 17 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өөрийн оронд нутагшуулах эрхэм зорилготой Хавдар судлалын үндэсний төвийн “Хавдаргүй монгол” аянд  Эрүүл мэнд, спортын яам нэгдэн оролцохоор болж  салбарынхнаа уриалж байсан билээ.

 Энэхүү аяныг  дэмжиж  Эрүүл мэнд, спортын яамны нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан бол, харъяа  Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төв, НЭМХ, Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр 4,5  төслийн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Үндэсний оношилгоо эмчилгээний  төвийн төслийн нэгж, Глобал  сангийн  ДОХ/Сүрьеэгийн  төсөл нэгдэн  6,602.700 төгрөгийн хандивыг өргөн барилаа.

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Элэг нэгт Монголчууд” Төрийн бус байгууллагын тэргүүн Ж. Чинбүрэн хандивын мөнгийг батламжийн хамт өнөөдөр  гардуулан өглөө.

   Энэ үеэр  Ж. Чинбүрэн эмч  хэлэхдээ  “Бидний энэхүү  санаачилгыг яам  манлайлан оролцож дэмжиж буйд маш их талархаж байна. Бид нэг ч гэсэн  Монгол хүний амь насыг хамгаалахын төлөө хичээн ажиллах болно” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх