Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа таван тивийн 47 орны 100 гаруй офицер, нийслэлийн иргэд оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. “Монгол цэргийн жавхаа” уралдааныг хугацаат цэргийн алба хааж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө тангараг өргөн хичээл зүтгэл гаргаж суралцсан залуучууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. “Монгол цэргийн жавхаа – 2016” уралдаанд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын албан хаагч, дайчид болон залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, иргэний баттай суурийг бий болгож өгөхөд хүчин зүтгэл гаргаж, эх орныхоо аюулгүй байдлыг нүд цавчилгүй сахин хамгаалж байдаг Монгол Улсын Зэвсэгт хүчиндээ талархал илэрхийлье” гэлээ.
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шилдгүүдээр дараах ангиуд шалгарлаа. Үүнд:
- Тэргүүн байр – Хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтэй Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хамт олон / “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл /
- Дэд байр – Хурандаа Д.Өлзийбаяр захирагчтэй Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хамт олон / “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл /
- Гутгаар байр – Хурандаа Д.Гантөмөр захирагчтэй Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн хамт олон / “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл /
- Тусгай байр – Хурандаа С.Болдбаатар захирагчтэй 150 дугаар ангийн хамт олон / “Өргөмжлөл”, 4 сая төгрөг, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл / -ээр тус тус шагнаж, урамшууллаа.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн я
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
