Хятадын тэнгисийн цэргийн цөмийн зэвсэгтэй шумбагч хөлгөө Номхон далайд байршуулах төлөвлөгөөтэй байна. “Guardian” сонинд мэдээлснээр энэ нь АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг Өмнөд Солонгост байршуулахаар төлөвлөсний хариу арга хэмжээ гэнэ. АНУ-ын пуужингаас хамгаалах систем Өмнөд Солонгост байрших нь Хятадын аюулгүй байдал болон бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлэл болохыг Бээжин удаа дараа мэдэгдсэн юм.
Хятадын шумбагч Номхон далайд байрших мэдээлэл АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ханойд айлчилж Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг бүрэн цуцалсны дараа гарчээ. Олон жил үргэлжилсэн зэвсгийн хориг цуцлагдсанаар АНУ Вьетнамд цэргийн технологио худалдах боломж нээгдэж байгаа юм.
