“Д” аминдэм таны хүүхдэд ямар ашигтай вэ?
Хүний бие махбодын бодисын солилцоонд чухал үүрэгтэй олон янзын бодисууд байдаг бөгөөд эдгээрээс Д аминдэм ясны бүрэлдэхүүний үндсэн хэсэг болох кальци, фосфорыг цусанд зөв зохистой харьцаагаар тогтоон барьж байх үүрэгтэй. Мөн Д аминдэм нь хүний биеийн дархлаа, эсүүдийн үүсэл, өсөлт хөгжилд нөлөөнө. Жирэмсэн эмэгтэй Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авснаар жирэмсний сүүлийн саруудад эхийн цусан дах Д аминдэм цусаар дамжин урагт нөөцлөгдөж, энэ нь төрсний дараа нэг сарын дотор нялх хүүхдийн хэрэгцээг хангахад зарцуулагддаг.
“Д” аминдэм дутахад:
• Бага насны хүүхдэд Д аминдэм дутснаар сульдаа буюу рахит үүснэ
• Насанд хүрсэн хүнд яс сийрэгжилт үүсэхээс гадна халдварын бус олон өвчнөөр өвчлөхөд хүргэх эрсдэлтэй байдаг
Рахит өвчин хор уршигтай юу?
Зарим эцэг эхчүүд хүүхэд томрох үед Рахит өвчний үед илэрдэг хүүхдийн толгой томрох, хөл майга болох гэх мэт шинжүүд аяндаа алга болдог мэтээр тайвширч болохгүй. Рахит өвчин өөр бусад өвчинтэй хавсраагүй үедээ хүүхдийн амь насанд аюул учруулахгүй хэдий ч эцэстээ дараах хэд хэдэн хор уршигт хүргэнэ:
1. Энэ өвчний үед хүүхдийн ясны бүтэц алдагдаж, ясжих үйл ажиллагаа удааширч, биеийн эсэргүүцэл сулран өвчлөмтгий болно.
2. Бодисын солилцоонд гүнзгий хямрал гарч дотоод эрхтэн системийн үйл ажиллагаа алдагдана.
3. Рахитаар өвчилсөн хүүхдүүд бие бялдар, ой тогтоолт, оюун ухаан сэтгэхүйн хувьд үе тэнгийнхнээсээ хоцронги байдаг.
4. Биеийн гадаад үзэмжийг эвдэнэ.
5. Эмэгтэй хүүхэд насанд хүрэхэд аарцаг багатай болдог тул төрөхөд хүндрэл үүсч болзошгүй.
6. Насанд хүрэхэд яс сийрэгжих магадлал нэмэгддэг.
Жирэмсэн эмэгтэйд Д аминдэм дутагдвал хүүхэд төрөхдөө рахиттай төрнө. Үүнээс сэргийлэхийн тулд:
Зуны улиралд жирэмсний хугацаа таарч байгаа бол 7 хоногт 2-3 удаа 10-15 минутаар наран шарлага хийх. Энэ нь 10000 нэгж Д аминдэмийг амаар уусантай тэнцэх хэмжээний аминдэмийг нарны гэрлийн нөлөөгөөр өөрийнхөө арьсанд үүсгэж авах боломжтой юм.
Хүйтэн сэрүүний улиралд жирэмсний хугацаа таарч байгаа бол Д аминдэм агуулсан хоол хүнс хэрэглэхээс гадна Д аминдэмийг эмчийн заавраар нэмэлтээр уух шаардлагатай.
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
