Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Сүбхаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс тавдугаар сарын 31-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт тамхи худалдаалахгүй байх санаачилгыг гаргалаа.
Мөн зургаадугаар сарын 1-ний эх үрсийн баяраар архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг нийт аж ахуй нэгж байгууллагуудад уриалж байна. Иймд энэ санаачилгыг нийслэлийн хэмжээн дэх бүх аж ахуй нэгж байгууллагууд дэмжин уриалгад нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
