“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” нэмэлт дархлаажуулалтын аянг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин юнайтед” их дэлгүүрийн задгай талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр 46 иргэн нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байна. Энэ үеэр онцгой байдлын хэлтсээс 42, эрүүл мэндийн төвөөс 11, цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 6 нийт 59 алба хаагч ажилтан ажиллажээ.

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” аяныг зохион байгууллаа
2016 оны 05-р сарын 31 өдөр, 12 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
