МАХН-ын  40 гаруй гишүүн намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ

2016 оны 05-р сарын 31 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдөр МАХН-ын хэсэг гишүүд мэдээлэл хийлээ. Тэд намын дарга Н.Энхбаяр өлсгөлөн зарлан улс төрийн шоу хийж байгаа тул дүүрэг бүрийн төлөөлөл болсон 40 гаруй МАХН-ын гишүүн намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ.

Тэд: “Иргэн бүр Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох, сонгох эрхээ дөрвөн жилд нэг удаа эдэлдэг. Гэтэл улс төрийн ууган хүчний нэг МАХН ард түмнийхээ сонгох эрхэнд ноцтой халдаж байна. Учир нь иргэд төр түшилцэх хүнээ хуулийн дагуу сонгуулийн аргаар сонгох ёстой. Гэтэл Н.Энхбаяр өлсгөлөнгөөр сонгуульд орох эрх олж авах гэж тэмцлийн хурц хэлбэрийг сонгож 66 цаг намын гишүүдээ өлсгөлөнд турхирлаа. Өлсгөлөн зарлаж жагсаж тэмцсэний  үр дүнд  1990- оны ардчилсан хувьсгал ялж байсан. Ардчилсан хувьсгалын ачаар бид ардчилсан чөлөөт сонголт хийх эрхтэй болсон . Харин өнөөдрийн Н.Энхбаярын өлсгөлөн ард түмний  сонгох сонгогдох эрхэнд халдаж байна.  Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө намын гишүүдийн амь насанд халтай тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, МАХН-аас нэр дэвшиж байгаа л бол өлсгөлөнд оролцох ёстой гэж хүмүүсийг хүчлэн өлсгөлөнд оролцуулснаас болж хэд хэдэн хүний биеийн байдал муудсан. Төрийн эрх мэдлийг авахын төлөө хүний амь насаар дэнчин тавьж болохгүй. Бусдыг өлсгөлөн уриална гэдэг эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. МАХН сонгуулиа өлсгөлөнгөөр эхлүүлж байгаа нь сайны ёр биш.” гэж мэдэгдсэн юм

МАХН С40Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын гишүүн асан Ж.Оюунцэнгэл: 25 жил энэ настай хамт явсан ч гэсэн сонгуулийг өлсгөлөнгөөр эхлүүлж байгаад Монгол эмэгтэй хүнийхээ хувьд гундуу байгаа. Албан тушаал, эрх мэдлийн төлөө биш улс орон, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж, МАХН-аас албан ёсоор гарч байгаагаа мэдэгдэж байна. Өнөөдөр миний сонсож байгаагаар 40-50 хүн МАХН-аас гарч байгаа. Нам сонин биш байна.” гэсэн юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх