Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнав. Тэдний төлөөлөл болох 21 эхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулсан юм.
“Алдарт эх” нэгдүгээр одонгоор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Дамдинсүрэнгийн Отгонбаяр, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Хусманы Гүлсин, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Лхүндэвдоржийн Оюунбат, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Уртнасангийн Сайнцэцэг нарыг,
“Алдарт эх” хоёрдугаар одонгоор Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны иргэн Мөнхбаатарын Ариунаа, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Дашдондогийн Батцэцэг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Пүрэвдоржийн Батчимэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Цолмонгийн Баярмаа, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэн Баттөмөрийн Болормаа, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны иргэн Чимэдийн Болор-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Наянжингийн Минжин, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Нэргүйн Мөнгөнцэцэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Нармандахын Мөнхнасан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Лувсандашийн Нинжжамц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Баярсайханы Оюунжаргал, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Жанчивын Рэнцэнханд, Баянгол дүүргийн 12 дугаар хорооны иргэн Чимэдрэгзэнгийн Сайнбилэг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны иргэн Баатарын Солонго, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Чинбатын Солонго, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Энэбишийн Хонгорзул, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны иргэн Хүрэлбаатарын Цолмон нарыг тус тус шагнаж, одонг гардуулан өгөв.








Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ
