Төв аймгийн Алтанбулаг суманд өчигдөр хүн амины онц ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, тус хэрэг Алтанбулаг суманд орших Т-ийн гэрт үйлдэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн иргэн 28 настай эрэгтэй П гэгч тус сумын 33 настай эрэгтэй М-тэй маргалджээ. Улмаар цээжин тус газар нь дөрвөн удаа хутгалж, амь насыг нь хохироожээ. Одоогоор тус хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Алтанбулаг суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ
2016 оны 06-р сарын 03 өдөр, 12 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
