Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 04 өдөр, 10 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 4. Бямба(Санчир) гараг / 2016

-Билгийн тооллын 29, чөлөөт эх-3 од, улаагчин могой, шид барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:55-21:45.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. билгийн өдөр, барилдлага нь муу.
-Могой, тахиа, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, хот балгад барих, тариа ногоо тарих, бүтээл туурвил үйлдэхэд сайн. Бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх