Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 06 өдөр, 09 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Зуны дунд хөх морь(бага) сар, 7 улаан мэнгэ, мод суудалтай.

-Аргын тооллын 6 сарын 6. Даваа(Сумьяа) гараг / 2016

-Билгийн тооллын шинийн 1. хэрцгий охин-5 од, шарагчин хонь, рашааны барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:54-21:47.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул./билгийн өдөр муу/
-Туулай, хонь, гахай, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтэн сөрөг муу.
-Мод тарих, худаг гаргах, даллага авах, лус ба тэнгэр тахих, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, ажилчин авах, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа хийхэд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, ном сонсох, замд гарах, дээл өмсөх, бурхан шүтээн тахихад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх