Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 07 өдөр, 08 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 7. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Билгийн тооллын шинийн 3. өглөгт охин-6 од, цагаан бич, хүчин төгсөх барилдлагат өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:54-21:48.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баян, баясгалан болох сайн. Гэвч могой, морь, бич, тахиа жилтнүүд цээртэй.
-Луу, хулгана, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Цог буяны дэмбэрэлт үйл бүхэнд машид сайн өдөр. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх