Тариалалт 99,5 хувьтай байна

2016 оны 06-р сарын 07 өдөр, 10 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байгаа талаар салбарынхан онцолж байгаа юм. Энэ онд улсын хэмжээнд 380 гаруй мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн бөгөөд ажлын явц 99.5 хувьтай байгаа аж. Тухайлбал, улаанбуудай 301.5 мянган га-д, төмс 13.4 мянган га-д, хүнсний ногоо 78.1 мянган га-д, тэжээлийн ургамал 16.3 мянган га-д, тосны ургамал 25.3 мянган га-д тус тус тарьжээ.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан 250 аж ахуйн нэгж, иргэнд 8.5 мянган тонн улаанбуудайн үр, 377 аж ахуйн нэгж, иргэнд 1.7 мянган тонн  шатахуун, 191 аж ахуйн нэгж, иргэнд 147.7 тонн ургамал хамгааллын бодис, 365 аж ахуйн нэгж иргэнд 7.9 мянган тонн эрдэс бордоог тус тус 10-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр зээлээр олгоод байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх