Хойд Солонгос цөмийн зэвсэг хийхэд хэрэгтэй Плутонийг дахин үйлдвэрлэж эхэлсэн байж магадгүй хэмээн Олон улсын цөмийн энергийн газар /МАГАТЭ/-ын ерөнхий захирал Юки Амано мэдэгдэл хийсэн тухай “Интерфакс” мэдээллээ.
“Бид цөмийн материалыг баяжуулах боломжийг өргөжүүлэх таван мегаваттын реактортой холбоотой үйл ажиллагааны заалтыг хүлээн авсан нь плутони боловсруулахтай холбоотой үйл ажиллагаа явуулж байна гэдгийг харуулж байна” хэмээн тэр хэлжээ.
МАГАТЭ-гийн ерөнхий захирал энэ дүгнэлтийг сансрын зураг дээр үндэслэн хийсэн гэж хэллээ. Аманогийн хэлснээр Хойд Солонгос зарцуулсан түлшнээс плутони үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дахин эхлүүлсэн байна. Өмнө нь Хойд Солонгос баллистик пуужин туршсан ч амжилтгүй болсон гэж мэдээлсэн.
