Бараг мартагдсан иргэд амьдарч байна. Тог цахилгаангүй,цэцэрлэг сургуульгүй. Ажил ч олдохгүй,харих “зам” ч байхгүй, санаа тавих эрх мэдэлтэн ч алга. Эд монголын иргэн мөн үү. Шороо босож чулуу үсэрсэн замаар өдөртөө гэр бүлээ тэжээх гэсэн хэдэн мянган хүн холхиж, машин сүлжиж хичээлдээ яарсан зуу зуун хүүхэд нялхас гүйлдэж байна. Цэцэглэн хөгжихсөн гэсэн итгэл найдварыг нь халаасалж, наадаж, наргиж “томорч”ханасангүй. Бидэнд өмнөх шигээ л сайн сайхан зүйл амлаад ирдэг зүүд шиг зун дахин ирлээ,итгэх арга алга даа гэсэн цөхөрсөн яриаг хөрвүүлснийг уншигч та болгоогтун.
СХД-н иргэн Б.Баярцэцэг 
Манайх СХД-т шилжин ирээд 8 жил болж байна. Өнөөг хүртэл тог цахилгаангүй амьдарсаар. Айлаас тог аваад сард 30,000 төгрөг өгдөг ч ус буцалгагч залгах,хөргөгч ажиллуулахыг тухайн айл зөвшөөрдөггүй. Зөвхөн зурагт үзэх,утас цэнэглэхийг л зөвшөөрдөг. Бид хөргөгчинд хийгээд байх мах худалдаж авдагүй болохоор л болж байна. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй ч хаа байсан орон сууцан дунд байрлах цэцэрлэгт өгөх болдог ч оруулж чадахгүй учир гэртээ хүүхдээ хараад ажилгүй сууна.Нөхөр сард 150,000 төгрөг
олдог ч тог, хоол хүнс,унааны зардал гээд хаанаа ч хүрхэв дээ. Ажил хийж эхэлсэн боловч уулын орой дээр, дээрээс нь хашаагүй учраас гэрээ хэд хэдэн удаа хулгайчид ухуулаад өмссөн хувцастайгаа л үлдсэн дээ. Цагдаад хэлсэн ч гэрээ л хүнтэй байлга гэсэн. Ер нь л энэ хавиар амьдрал үнэхээр хэцүү байгааг ойлгож харах хүмүүс байхгүй гэхэд болно. Саяхан төслөөр тогтой болгоно гээд хэдэн шонгийн мод авчраад хаячихсан. Нүх ухах гэтэл төсөв дууссан гэхээр нь энэ хавийнхан өөрсдөө нүхээ ухаж өгсөн ч таг болчихлоо. Өмнө нь маш холоос усаа авч өөдөө мацаж ирдэг байсан ч улаан загалмайгаас ойрмогхон худаг гарагж өгөөд нэг үеээ бодоход амар боллоо. Би гэхэд өмнө сард л энэ газрынхаа зөвшөөрлийг авч дууслаа. Энд айл ирээд л буухаар давхардчихсан байдаг. 2008 онд, 2012 онд дандаа давхардуулан газраа олгосон байдаг. Баруун зүүн талын газар гэхэд л ашигт малтмалын лицензтэй газар юм гэсэн гайхаж л сууна. Манай эндхийн хүүхдүүд шороо тоосон дундаа л тоглож өнжиж байна даа. Цэцэрлэгийг бол зүүдлээд ч хэрэггүй болоод байна. Мартсанаас саяхан тулгамдсан гурван асуудал шийднэ гэж иргэдийг цуглуулж биднийгээ нэг тоосон.Сонгууль дөхөхөөр л гардаг уламжлал шив дээ.
СХД-ийн 23-р хорооны иргэн Д.Цэцгээ
Манайх халх гол сумаас Улаанбаатарт шилжин ирсэн. Суманд ажил олдохгүй ядаж хотод ажилтай байх биз гээд охин хүргэн хоёроо бараадаж ирсэн. Бүгд ажилгүй. Барилгын ажил эхэлсэн үед хоёр идэхгүй хоосон хонохгүй л амьдарч байна. Цэцэрлэг энэ хавьд байхгүй болохоор өдөртөө хүүхэд харж л өнжинө. Наашаа автобус микро явахгүй болохоор 500 төгрөгөөр буудлаас дамжиж ирэх гэсээр цаг урсчихна. Орой үдэш охин хүүхэдтэй хүнд хэцүү л байх юм. Хэзээ энэ бүхэн шийдэгдэх болдоо. Ядаж цэцэрлэг сургууль нь шийдэгдвэл хүүхдүүд маань боловсорч бидний амьдарлыг давтахгүй байгаасай. Санаа амар цэцэрлэгт өгчихвөл ажил хийгээд амьдраад л байна даа.

СХД-ийн иргэн П.Чулуунбаатар
1990 оноос хойш СХД-ийн 23 р хороонд амьдарч байна. Тэр цагаас хойш засмал зам тавигдаагүй л байна даа. Зам дагаж хөгжил гэдэг үнэн шүү. Ажилгүйдэл их. Барилгын ажил л хайна. Эхнэр бид хоёр ч барилгын ажил гарвал хийгээд л явдаг. Гэсэн ч хямрал гээд цалингаа өгөх газар ч ховордоод байна. Манай хороо цэцэрлэг сургууль байхгүй болохоор ханын материалын сургууль цэцэрлэгрүү л явдаг даа. Наашаагаа нийтийн тээвэр явахгүй. Уг нь энд автобусны буудал бариад нэлээд хугацаа өнгөрсөн ч таг чиг л байна. Адаглаад өвдөөд эм авах гээд гарсан ч хаа байсан цамба гарав орж эмийн сан орхов дээ.Ер нь сонгууль дөхөхөөр л ядарсан бор иргэдээ анхаардаг улсдаа. Туйлдаж байна шүү. Хэчнээн ч хүнд итгэж төр түшилцүүлэв дээ, дээр суулаа,нуруугаа харууллаа,4 жил дууслаа л болж байна даа.
Бид ч итгэсээр байгаад алдлаа харин үр хүүхдүүд минь сайн боловсрол эзэмшиж сааралхан амьдралдаа өнгө оруулж амьдраасай л гэж хүсэж байна гэх аав ээжийн яриаг ийн хүргэлээ. Нялххан үрсийнх нь боловсролыг дэмжих сэтгэлтэй хүн хэрэгтэй цаг нэгэнт иржээ. Энэ янзаараа амьдрал үргэлжилбэл юу болох вэ.Ядаж л сурч хүмүүжүүлэх сургуулийг нь ойр дөт болгоод өгөх арга байна уу. Төрийн жолоог атгалцаж иргэд ард түмнийхээ дуу хоолой нь болох хэн нэгэн хүнд энэхүү яриаг дайлаа. Ирээдүй хойч болсон алаг үрс маань бусдынхаа дунд инээд цалгиан сурах цаг айсуй.
Г.Уянга
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
